2007/06/21

Интернэтийн тусгай алба

Орчин үеийн мэдээллийн хамгийн том, хамгийн гол эх сурвалж болсон интернэтийг ашиглаж массын тархийг угаах ажиллагааг зарим улсын засгийн газар идэвхитэй явуулж байна. Үүний гол жишээ манай урд хөрш Хятадын "Интернэтийн тусгай алба", мөн манай хойд хөрш Оросын "Вэб бригад" юм.

Хятадын засгийн газар 1998 оноос "Алтан бамбай төсөл" буюу "金盾工程" (Great Firewall of China) ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2002 оны байдлаар гэхэд л 800 сая доллар зарцуулсан гэж CCTV мэдээлсэн байна.

Одоогийн байдлаар Төв Хятадад ардчилал, эрх чөлөө, цагдаагийн харгислал, Тиананмэний бослого, садар самуун, гэмт хэргийн агуулгатай гэх мэт "хориотой" сэдэвтэй сайтууд болон Google, Wikipedia болон BBC News, Voice of America, United Nations, Yahoo! Hong Kong, Radio Free Asia, People's Radio Hong Kong гэх мэт "олон юм чалчигч" мэдээллийн сайтууд, Flickr image servers, WordPress.com, Blogspot гэх мэт блог, вэб хост сайтууд, Amnesty International, Human Rights Watch, Reporters Without Border гэх мэт "тэрс үзэлт" засгийн газрийн бус байгууллагуудын сайт, Төв Төвдийн удирдлага, Хон Конгийн Ардчилсан Нам, Тайваны Ардчилсан Дэвшилтэт Нам, Чан Кай Ши-ийн гэгддэг Квоминтан буюу Хятадын Үндэсний Нам гэх мэт "эсэргүү" улс төрийн байгууллагуудын сайт руу холбогдож чадахгүй байдалтай байна.

Гүүглийн Хятад загвар болох Google.cn нь үүнтэй хамтарч ажилладаг бөгөөд энэ талаар хийсэн албан ёсны мэдэгдэлдээ "Энэхүү үйл ажиллагаа нь Хятадын тогтвортой хөгжилд сайн үр нөлөө үзүүлнэ гэж итгэж байна" гэсэн байна. Гүүглийн энэ үйлдэл нь улам бүр өргөжин тэлж буй Хятадын зах зээлийг алдахгүй гэсэндээ явуулж буй алхам болов уу.

Энэ бас яая гэхэв гэхэд "Интернэтийн Тусгай Алба" гэгчид нь албан ёсны (дарсан) мэдээгээр 30 000 бэлтгэгдсэн цагдаа 24 цагийн турш Интернэт дэх үйлдэл, бичиглэл бүрийг хянаж байдаг байна. Ямар нэгэн тэрслүү үзэлт нөхөр элдэв хангайн бодлоо хаа нэгтээ бичлээ гэхэд маргааш нь л тэр бичлэг арчигдсан байх бөгөөд зарим тохиолдолд нөгөө нөхөр маань шоронд ч орох магадлалтай. 2002 онд Лиу Ди гэгч "эсэргүү" хүүхэн өөрийн "тэрс" үзлээ "Зэвэрдэггүй ган харх" буюу "不锈钢老鼠" гэдэг нэрээр блог болгон бичиж байсан нь олон нийтийн амгалан тайван байдалд аюул учруулсан хэргээр баривчлагдсан нь дэлхийн хэвлэл мэдээллүүдээр нилээн шуугиан тарьж жилийн дараа суллагдсан билээ.

Хятадынхтай харьцуулахад Оросын засгийн газрын интернэт дэх тархи угаалт нилээд нуугдмал байдалд явагддаг байна. "Веб-Бригады" гэж нэрлэгддэг энэхүү ажиллагааг Оросын Нууц Алба удирдаж явуулдаг бөгөөд гол үйл явц нь интернэт форум болон интернэт сонинд нууц нэрээр бичиглэл хийж Коммунист үзлийг сурталчилж ухуулга хийх явдал юм.

Сэдвүүд нь ихэвчлэн Орос, Зөвлөлтийн түүхийг магтсан, дарангуйллын жилүүдийг аль болох дарж мартагдуулахыг хичээсэн, Владимир Путин болон түүний тойрон хүрээлэгчдийг магтан дуулсан, КГБ, ФСБ-г хүндэлж биширсэн, тэрс үзэлтнүүд болон хүний эрхийн байгууллагуудын удирдагчид, улс төрийн хоригдол, зарим нэг эсэргүү сэтгүүлчдийг үзэн ядсан, Анти-Американизм, Анти-Вестрнизм байдалтай байдаг.

Эдний ажилтнууд бүтэн өдөржингөө форумыг сахин сууж, ямар нэгэн либерал дайралтыг бут ниргэхээр үргэлж бэлэн байдалтай байдаг байна. Эд нар нь бэлтгэгдсэн, ажилдаа гаршсан ажилтнууд байдаг ба ганцаарчилж, эсвэл багаар гэх мэт маш олон тактиктай ажилладаг. Бүр болохоо болилоо гэхэд ямар нэгэн тайлбар хэлэлгүйгээр тэр форумыг эвдэлж, бичлэгүүдийг нь устгачихдаг. Үүний нэг жишээ нь, "Московские Новости" дээр хэлэлцүүлэгдэж байсан Путинийг шүүмжилсэн форумын бүтэн нэг жил хагасын бичиглэл ямар ч шалтгаангүйгээр алга болсон тохиолдол юм.

Манайд ч гэсэн үүнтэй адил төстэй ажиллагаанууд явагдаж байгаа нь тодорхой. Орос шиг энд тэнд элдэв бичиглэл хийж нийтийн тархийг угаах гэсэн оролдлого элбэг үзэгддэгийг хэн хүнгүй мэдэх байх. Азаар манай засгийн газар хөрөнгө мөнгө муутай тулдаа бид бүхэн чөлөөт мэдээллээр хангагдах боломжтой байгаа билээ. Харин интернэтэд орох боломжгүй нийгмийн зарим давхрагынхан маань худал суртал ухуулгаар дүүрэн нөгөө л хэдэн сонин, телевизээс өөр мэдээлэл авах боломжгүй байсаар байгаа нь үнэхээр харамсалтай.

Эх сурвалж:

1 件のコメント:

匿名 さんのコメント...

[b]Вовочка идет по городу и встречает свою тетю. Она спрашивает:
- Ты куда идешь, Вовочка?
- В бордель.
Тетя тут же с возмущением отвешивает ему пощечину по левой щеке.
Вовочка идет дальше и встречает своего дядю:
- Ты куда так торопишься, Вовочка?
- Да вот иду в бордель.
Дядя дает Вовочке пощечину по правой щеке.
Вовочка идет дальше и встречает своего учителя:
- Здравствуй, Вовочка! Куда ты так рано направляешься?
- Иду в бордель, Петр Петрович.
Пполучил Вовочка две пощечины. Подходит он к борделю и встречает у
входа саму хозяйку заведения:
- Тебе чего, мальчик?
- Мне надо войти вовнутрь!
Тут Вовочка огреб сразу несколько оплеух. Возмутился Вовочка:
- Ну это уже чересчур! Пусть в следующий раз дед сам ходит за своей
шляпой! [/b]
Сословие Мегаполис Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила примем это "[url=http://soki.tv/go/ruserotik.php]Что можно сделать из Москвича.. (28 фото) [/url]" - Канечно вы можете найти и ради себя миллион интерестного
Ну а впрочем лучшее специи через скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/photos/medium/322af4a020acdd067c4549b2fbb328d7.jpg[/IMG][/url]